Цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компани шугам засвар хийхтэй холбогдуулан цахилгааны хязгаарлалт хийхээр болсон байна. Цахилгааны хязгаарлалт 10.00-18.00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд Нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн 16 цэгт завсрын ажлыг гүйцэтгэхтэй холбогдуулан цахилгааны хязгаарлалтыг хийх юм байна.
Цахилгаан хязгаарлах газруудын байршил үүнд:
-ХУД-ийн Био, Сонгиноны амралтын чиглэлд айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгааныг 14.00-16.00 цаг
-СХД-ийн 22 дугаар хороо Тахилтад 11.00-14.00 цаг
-СХД-ийн 20 дугаар хороо 10.00-16.00 цагийн хооронд
-БГД-ийн Хүрээ, Дэнж өргөө орчимд 10.00-18.00 цагт
-Төв аймаг, Багахангай дүүргийн цахилгааныг 10.00-19.00 цагт
-БЗД-ийн 23 дугаар хороо Улиастай, Сургуулийн гудамжнууд 11.00-18.00 цагт
-ЧД-ийн хоёрдугаархороо Сансар кабелийн телевизийн орчим буюу хоёрдугаар40 мянгатад10.00-18.00 цагт
-ЧД-ийн 12, 13 дугаар хороо Булагийн, Сургуулийн гудамж цахилгааныг 11.00-18.00 цагийн хооронд тус тус тасалж засвар үйлчилгээ хийх юм байна. Засварын ажлыг өчигдөр хийх байсан ч цаг агаарын байдлаас шалтгаалан хойшлогдож өнөөдөр хийхээр болсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ