“Монголиан Эйрлайнс” нэрээ өөрчилж, “Хүннү Эйрлайнс” болно

Өнөөдөр ШӨХТГ-ын дарга О.Магнай цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр мэдээллийн эхэнд “Монголиан Эйрлайнс” компани нэрээ өөрчилж, “Хүннү Эйрлайнс” болох гэж буй талаар дуулгав. Учир нь Монголын иргэний агаарын тээвэр /МИАТ/, “Монголиан эйрлайнс” компаниуд Хонконгт зэрэг нислэг үйлддэг болсноос хойш саяхан мөргөлдөх шахжээ. Учир нь тус хоёр компани ойролцоо нэртэй тул агаарын зам, өндөр гээд нислэгийн мэдээлэл өгдөг ажилтан МИАТ болон “Монголиан эйрлайнс”-ын онгоцны нисгэгчдэд ижил мэдээлэл өгсөн гэнэ.

Тиймээс энэ байдал цаашид ч гарч болзошгүй тул ШӨХТГ-аас “Монголиас эйрлайнс” компанид нэрээ өөрчлөх тухай санал хүргүүлжээ. Компанийн удирдлага ч ШӨХТГ-ын саналыг хүлээн авч, компанийнхаа нэрийг “Хүннү эйрлайнс” болгохоо мэдэгдсэн байна.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ