Ерөнхийлөгчид шаардлага хүргүүллээ

Сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэх оёдлын үйлдвэрийн холбооноос мэдээлэл хийлээ. Тус холбооноос Сурагчийн дүрэмт хувцасны хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоохыг шаардаж Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлэхээр болжээ.

Тус холбооныхон "бид Хохирогчдын холбоонд хандсан бөгөөд тэд энэхүү хэргийг гурван хууль зөрчсөн хэмээн үзэж байгаа. Хууль бус үйл ажиллагаагаа явуулж буй хүмүүс бол бүгд нэг гэр бүлийн хүмүүсээс бүрдсэн долоон компани байгаа юм. Бид энэ асуудлыг хичээлийн шинэ жилийг эхлэхээс өмнө шийдвэрлэхгүй бол хагас сая хүүхдийн дүрэмт хувцас одоог хүртэл шийдэгдээгүй байна. Ийм учраас бид төрийн тэргүүнээсэээнэхүү асуудлыг шийдвэрлэж өгөхийг шаардаж байна” гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ