“Шинэ орон сууц-2013" үзэсгэлэн нээлтээ хийлээ

“Шинэ орон сууц-2013" үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. Барилгын болон санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд оролцож байгаа энэхүү үзэсгэлэн энэ сарын 18-н хүртэл үргэлжлэх аж.

Үзэсгэлэнгийн үеэр иргэд ашиглалтад орсон болон баригдаж байгаа барилгуудын үнэ ханш, байршил болон давуу талын талаар мэдээлэл авч байна. Мөн энэ үеэр арилжааны банкууд жилийн найман хувийн хүүтэй зээлийн талаарх бодит мэдээллийг иргэдэд хүргэж байна.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ