Татварын бүсгүйн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ

Өнгөрсөн сарын 1-2-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн татварын байцаагч эмэгтэй Э бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан. Хэргийг түүний найз Ц.Туяа гэгч эмэгтэй үйлдсэн бөгөөд одоо тэрээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих төвд хоригдож байгаа юм.

УМБГ-аас хэргийг шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн ч дахин шалгах шаардлагатай хэмээн нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна.

Тэрээр хэргийг үйлдэх болсон шалтгаанаа гэр бүлийн маргаан, тодруулбал талийгаачаас эр нөхрөө харамлан хардаж, хувийн өс хонзонгоор хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрөөд байгаа юм.

Б.Нар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ