Засаг дарга асан Л.Цэрэнжавын хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Түүнийг аймгийнхаа 80 жилийн ойг тэмдэглэхэд Засгийн газраас тогтоож өгсөн арван сая төгрөгийг хэтрүүлэн тэрбум төгрөгөөр наадам тэмдэглэн тансагласан, хэрэгт мөн нүүрсний шахааны хэрэгт буруутган АТГ-аас шалгаж байсан.

Тодруулбал, тус аймгийн иргэн гомдол гаргасны дагуу ийнхүү шалгаж эхлээд байсан юм. Гэвч мөрдөн байцаалтын явцад эрүүгийн хэрэг үүсгэх нотолгоо, баримт байхгүй гэж үзсэн учир хэрэгсэхгүй болгожээ.

Одоо тэрбээр шалгуулсан хэрэг байхгүй бөгөөд түүний дүү нар болон Засаг дарга байх үед туслахаар нь ажиллаж байсан нэг хүнийг УМБГ-т шалгаж байна.

Б.Нар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ