Хорооллын эцэс дөрвөн замын уулзвартай болгоно

“Гудамж” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй хотын төвийн 33 уулзварыг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд өчигдөр 3, 4-р дүгээр хорооллын эцсийн уулзварыг хаажээ. Энэ сарын 21-нийг дуустал уулзварын урд хэсгийг хаах бол, 21-26-ны хооронд хойд хэсгийг нь хаахаар болсон байна. Уг уулзварын зураг төслийг “Ти Ай Би” компани боловсруулж, зам барилгын ажлыг “Пабликроуд” компани гүйцэтгэж байгаа гэнэ.
Уулзварыг шинэчилснээр бүх чиглэлийн зорчих хэсгүүд нь өргөн болж, нэвтрүүлэх чадвар нэмэгдэхээс гадна явган зорчигчийн зориулалтын зам, зохих тэмдэг тэмдэглэгээ, орчны бусад тохижилт сайжирч, хөдөлгөөний зөв зохион байгуулалттай болно гэдгийг албаныхан онцоллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ