ҮХЦ-ийн гишүүн Н.Жанцанг шалгаагүй гэлээ

Үндсэн хуулийн цэцийн анхны есөн гишүүний нэг. Одоогийн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцанг шалгаж байгаа гэх мэдээлэл гарчээ.

Тодруулбал, түүнийг газрын маргааны асуудлаар шалгаж байгаа гэв.

Харин энэ талаар Нийслэлийн прокурорын орлогч албаны эх сурвалжаас тодруулахад “ҮХЦ-ийн гишүүн Н.Жанцанг шалгаагүй.

Гадуур ташаа мэдээлэл цацагдсан бололтой” гэсэн хариулт өгсөн юм.

Н.Жанцан нь тасралтгүй 19 жил цэцэд ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд Цэцийн даргаар зургаан жил, орлогч даргаар зургаан жил ажиллаж байгаа юм байна.

Б.Нар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ