Тарваганд явахдаа нэгнийгээ хөнөөсөн хэргийг прокурорт шилжүүллээ

Өнгөрсөн сарын 19-нд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Тарагт сумын дунд орших цайны газрын орчим олныг хирдхийлгэсэн аймшигт хэрэг гарсан.
Тодруулбал, үе тэнгийн дөрвөн найз тарваганд явсан бөгөөд хээр гарч архи ууж, улмаар хоорондоо маргалдаж Х нь авч явсан буугаараа найз нараа буудаж, хоёрынх нь амийг хөнөөж, нэгийг нь хөнгөн шархдуулсан юм. Харин дараа нь өөрийнхөө амийг егүүтгэсэн билээ.
Тэгвэл уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, прокурорын хяналтад шилжүүлсэн байна.
Б.Нар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ