Хуульчдын төлөөлөгчдийн нэр дэвшилт өнөөдрөөс эхэллээ

Хуульчдын анхдугаар их хурлаараа хуульчдын холбоог байгуулахаар болсон. Тэгвэл хуульчдын төлөөлөгчдийн нэр дэвшилт өнөөдрөөс энэ сарын 23-ныг хүртэл үргэлжлэх юм. Хуульчдын анхдугаар хурлын үеэр болох сонгууль цахим хэлбэрээр явагдана. Нэр дэвших хуульч Хуульчдын анхдугаар их хуралд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлж гагцхүү өөрийгөө нэр дэвшүүлэх аж. Ийнхүү нэр дэвшсэн хүмүүсийн нэрс энэ сарын 23-нд тодорхой болох юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ