Өнөөдөр болох үйл явдал

-"Торгоны зам" чөлөөт эдийн засгийн төлөө сантай хамтран энэхүү татварын багц 16 хуулийн төслийг олон нийтэд таниулах, санал асуулга авах, хэлэлцүүлэг 19-нөөс 22-ны өдрүүдэд16.00 цагт МҮХАҮТ-ын 507 тоот хурлын танхимд болно.

-НИТХ-ын дарга Д.Баттулга өнөөдөр 15:00 цагт Москва хотын Ерөнхий аудитертай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. Гарын үсэг зурах ёслолын ажиллагаа Хангарьд ордны 14 давхарт болно.

-Өнөөдөр 11 цагаас ШӨХТГ-ын хурлын зааланд Улаанбаатар хотын байрнуудын лифтний асуудлыг эцэслэн шийдэх болсон тухай болон цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хуралтай.

-Өнөөдөр 10:00 цагт НИТХ-ын дарга Д.Баттулга гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч компаниудын ажлын явцтай танилцана. Сэтгүүлчдэд зориулсан нэгдсэн унаа Хангарьд ордны үүднээс 10:00 цагт хөдөлнө.

-Mongolnews мэдээллийн төвд дараах хэвлэлийн бага хуралтай.

11.00 цагт “Сүмбэр цамхаг” ХХК нь Чингэлтэй дүүргийн III хороо, Урт цагааны хойд талд хууль бус барилга барьж байгаа талаар “ЭДКС” ХХК болон “Гэгээн өрг өө” СӨХ-өөс мэдээлэл хийнэ.

11.30 цагт Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ