Ц.Мягмар: Захын замыг хуваагаад хаячихвал олон хүн амьжиргаанаасаа сална

Автозамын засвар, шинэчлэлийн ажил хийгдэж буйтай холбогдуулан “Дархан минж”-ийн уулзвараас"Нарантуул" худалдааны төв хүртэлх замыг хоёр өдөр засч, захын хойд талаар чигээрээ нэвтэрдэг болгохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу зам засварын ажил эхлээд байгаа. Харин “Нарантуул” захын түрээслэгчид уг ажлыг эрс эсэргүүцэж, өчигдөр хэвлэлийнхэнд хандан захын гадна талд жагсаал цуглаан зохион байгуулсан юм. Жагсаалд “Түрээслэгч иргэдийн үйлдвэрчний эвлэлийн хороо”-ны дарга Ц.Мягмар нарын арав гаруй иргэн хуралд оролцов. Тэд “Хоёр өдар зам хааж байгаа нь түрээслэгчдийн эрх ашгийг боогдуулаад зогсохгүй орлогыг хааж байгаа асуудал” гэлээ. Тиймээс санал гомдлоо илэрхийлж, Нийслэлийн захирагчийн ажлын албанд шаардлага хүргүүлжээ. Ингээд Ц.Мягмараас зарим зүйлийг тодрууллаа.

-Зам хааж, засварын ажил хийх талаар хэзээ мэдсэн бэ. Албан ёсны мэдэгдэл та бүхэнд очсон байх?

-Энэ талаар өнгөрсөн дөрөв дэх өдөр албан бичиг очсон гэсэн. Бид маргааш нь мэдсэн.

-Захыг амраах талаар урьдчилж мэдсэн байж ямар шалтгаанаар ингэж эсэргүүцээд байгаагаа тайлбарлаач?

-Манай түрээслэгч иргэдийн холбоонд маш их санал гомдол ирсэн, түрээслэгчид дургүйцлээ илэрхийлсэн учраас бид хэвлэлийнхэнд хандаж байгаа юм. Бидний зүгээс зам засварын ажлыг эсэргүүцэж байгаа зүйл байхгүй. Улс оронд бүтээн байгуулалтын ажил явагдаж байхад бид дэмжилгүй яахав. Гол нь зам засварын ажлыг графикийг бид эрс эсэргүүцэж байгаа юм. Учир нь энэ хоёр өдөрт зам хаахдаа манай захыг хоёр хуваагаад талбайгаас нь хомслох гэж байгаад л бид эсрэг байх суурьтай байгаа юм. Хэрвээ ингээд захын замыг хоёр хуваагаад хаячихвал маш олон хүн амжиргаанаасаа салах болно.Тэнд чинь бүх аймгууд руу явдаг машинууд зогсдог. Цаашлаад гар дээрээс жижиглэнгийн худалдаа эрхэлдэг иргэд, ундаа ус зардаг хүмүүс олон байдаг. Түүнчлэн зах уруу орж байгаа иргэдэд машинаа тавих газар байхгүй болох юм. Энэ мэтчилэн замын ажлыг эмэргүүцэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна л даа. Нөгөө талаасзахын худалдаачид бид намар хичээл эхлэх үе, өвөл шинэ жилээр л хамгийн их орлоготой байдаг. Тиймээс энэ үеэр түрээслэгчид энд тэндээс мөнгө зээлээд бараагаа их хэмжээгээр татдаг. Ойрын үед ч мөн яг л ийм байна. Гэтэл яг энэ үеэр зах хаагаад хаячихаар бидний орлого байхгүй болчихож байгаа юм.Манай түрээсдэгчдийн 820 орчим хувь нь банкинд зээлтэй байдаг. Энэ хүмүүсийн аж байдлыг судалж үзэж байж энэ ажлыг эхлүүлэх ёстой байсан гэж бид үзэж байгаа л даа. Нөгөөтэйгүүр шинээр зам тавьсан тохиолдолдаваар осол гарах магадлал маш өндөр болж байгаа юм.

-Товчхондоо бол судалгаагүй ажил боллоо л гэж та нар хэлэх гээд байна уу?

-Угаасаа яг л тийм зүйл болж байна.Засвар шинэчлэл хийх нь зөв ч гэсэн цаана нь маш олон иргэдийн амжиргаа байгааг судалж үзэж байж ажлаа эхлэх нь эдний үүрэг шүү дээ. Гэтэл энэ бүгдийг тооцоололгүйгээр шууд л ажлаа эхлүүлж байгаад бид гомдолтой байна. Яг тэр зам тавих гээд байгаа хэсэгт хуучин хувцас, эд бараа худалдаалдаг 300 гаруй иргэн байна. Тэнд тэрэг түрдэг, машин угаадаг хүмүүс ч цөөнгүй бий шүү дээ.

-Та бүхэн нийслэлийн захирагчийн ажлын албанд шаардлага хүргүүлсэн гэсэн. Үүнийгээ тодруулаач. Албаны хүмүүстэй уулзаж чадсан уу?

-Энэ асуудлаар бид хотын орлогч дарга Н.Гантөмөртэй уулзлаа. Бидний шаардлагыг хүлээж авахгүй байна. Зам тавих гэж байгаа газар нь олон хүн үйлчилгээ эрхэлдэг, дээрээс нь согтуу, хөлчүү хүмүүс, жижиг бараа зарж ашиг олдог олон хүн байдаг. Эхлээд энэ асуудлаа шийдвэрлээд дараа нь зам тавихаа ярих хэрэгтэй. Бидэнтэй ярьж, тохиролцолгүйгээр ийм шийдвэр гаргаж, ид ачааллын үеэр захыг хаах шийдвэр гаргасанд эсэргүүцэж байгаагаа хэлсэн. Н.Гантөмөр дарга үнэндээ бол энэ зовлонг тийм ч сайн ойлгохгүй байгаа. Та нар санаа зоволтгүй,гурав дахь өдөр гэхэд замын ажил дууссан байна гэсэн.

-Захынхаа хашааг хуваалгамааргүй байна гэдэг саналаа хэлсэн үү?

-Хэлсэн. Яг л бидний амыг дагуулаад л тэгнэ тэгнэ гээд байгаа юм. Бас энд нэг зүйл бий. Энэ нь зам засварын ажлаа заавал манай зах талаас эхэлж хийнэ гээд байгааг эсэргүүцэж байгаагаа бас хэлсэн.Захыг хаалгүйгээр халдварт талаасаа засвараа эхэлж болох хувилбар байсан. Гэтэл ингээгүй. Тэгсэн хэрнээ биднийг уулзахаар яг л ам дагуулсан хүмүүс байгаа юм. Мэдээж энэ хүмүүс анхнаасаа санал, хүсэлт авалгүй ажлаа эхэлсэн юм чинь хүч түрэмгийлээд л ажлаа дуусгана байх л даа.Ямар ч байсан шаардлагаа хүргүүлсэн. Энэ сарын 25-ний дотор хариу ирүүлнэ гэж найдаж байна.

-Хэрвээ энэ хугацаанд та бүхний хүссэн хариуг өгөхгүй бол яах вэ?

-Бид ямар ч байсан эцсийн шийдвэр гартал түрээслэгчдийнхээ төлөө явна гэж бодож байгаа. Өчнөөн олон айлын амьдрал байхадгаргасан шийдвэрээ эргэж харах байлгүйдээ.

-Одоо зах ажиллаж байна уу. Зарим түрээслэгчид хоносон гэсэн?

-Зарим хүмүүс бараагаа дэлгэсэн байна гэсэн. Ер нь бол урд шөнө /өчигдөр / маш олон хүн зах дээр хоносон. Биднийг байхгүй хооронд зам ухаад хаячихаж магадгүй гэж л тэр шүү дээ.

Б.Нар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ