Хүүгээ заазуурдсан эцгийг энэ сарын 23-нд шүүнэ

Өнгөрсөн тавдугаар сард Н.Довжинсүрэн гэгч 46 настай эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ төрсөн хүү таван настай И-г заазуураар зүсэж гэмтээсэн хэрэг гарсан. Тиймээс Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс түүнд Эрүүгийн хуулийн 181.3, 100.1-т зааснаар хэрэг үүсгэж шалгаж, энэ сарын 23-нд буюу ирэх баасан гаригт шүүхээр болсон байна. Хуралд даргалагч шүүгчээр Л.Ганзориг, өмгөөлөгчөөр З.Оюундэлгэр, хохирогчоор О.Болормаа нар оролцохоор болжээ.
Н.Довжинсүрэн өмнө нь шүүхээс таван удаа ял шийтгүүлж,арав гаруй удаа эрүүлжүүлэгдэж байжээ.
Б.Нар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ