Шаардлага тавьсаных нь хариуд орцны жижүүрийг хөнөөжээ

Бас л нэг сэрдхийлгэсэн аймшигт мэдээ. Энэ сарын 17-ны өдөр Төв аймгийн харьяат иргэн Э нийслэл хотод хүн амины хэрэг үйлджээ. Тодруулбал Баянгол дүүргийн 35-р байрны гадаа агсам согтуу тавьж, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулжээ. Ойр хавиар нь явсан хөгшид хүүхдүүдийг хүртэл айлгаж, сүрдүүлж байсан түүнд орцны жижүүрээс өөр хэн ч ойртож очоогүй аж. Орцны жижүүр Н түүнд шаардлага тавьсны хариуд “Муу хотын гуйлгачин, чам шиг юмаар би заалгахгүй” хэмээгээд гуянд нь хутгалж гэмтээжээ.

Хүмүүс туслах гэхэд нь ойртуулахгүй хутгаа далайн дайрч байж. Улмаар хохирогчийн нуруунд нь дахин хутгалж амь насыг нь хөнөөсөн байна. Энэ хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж эхэлжээ. Хөдөөнөөс ямар ч боловсролгүй, харанхуй бүдүүлэг, архи уухаас өөр ажилгүй монголчууд цувсаар байдаг. Бүр сүүлдээ зарим нэг нь гэгээн цагаан өдрөөр хотын гудамжинд агсам тавьж хүйтэн мэсээр хүч буурай нэгний амийг огтхон ч түвдэхгүй тасладаг болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ