Бүх лифтийг пайзжуулна

ШӨХТГ-аас Улаанбаатар хотын орон сууцнуудын лифтний асуудлыг эцэслэн шийдэх болсон тухайсэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Улаанбаатар хотын хэмжээнд удирдсан байдлаар 3000 орчим лифт байдаг хэмээн тооцоо судалгаа байдаг аж. Тэдний ихэнх нь ОХУ-д үйлдвэрлэсэн ашиглах хугацаа нь дууссан лифтнүүд байдаг бөгөөд иймд бүх лифтийг пайзжуулахаар болсон байна. Энэхүү пайзад лифтны үйлдвэрлэсэн он, ашиглах хугацаа болон бусад санамжуудыг байршуулах аж. Энэ ажил энэ сарын 16-нд эхэлсэн бөгөөд ирэх арваннэгдүгээр сар хүртэл үргэлжлэх аж.

Мөн энэхүү ажлын хүрээнд Улаанбаатар хотод байгаа бүх лифтны албан ёсны тооцоо судалгаа гарах бөгөөд чанар аюулгүй байдал нь алдагдсан лифтыг зогсоох аж.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ