Эцэг нь хүүхдээ дайрчээ

Булган аймгийн Булган суманд таван настай Ө-г төрсөн эцэг Ц нь "Тоёото" маркын машинаараа мөргөж амь насыг нь хөнөөсөн харамсалтай хэрэг гарчээ. Ц нь машиныхаа хойно зогсож байсан хүүхдээ харалгүй машинаа хөдөлгөснөөс ийм хэрэг болсон байна. Уг хэргийг Булган аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа гэж албаны эх сурвалж мэдээллээ.
Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ