МУИС-ийн төлбөрийг ялгавартай тогтоожээ

МУИС-ийн Удирдах зөвлөл хуралдаж 2013-2014 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр, дотуур байрны төлбөрийг шинэчлэн тогтоосон байна.

Ингэхдээ мэргэжил болон ангиар y, ялгавартай тогтоожээ.Тухайлбал, эдийн засаг, бизнес, хууль, олон улсын харилцаа зэрэг мэргэжлийн хөтөлбөрүүдийн төлбөр илүү ихээр өсч, харин байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухааны хөтөлбөрийн төлбөр харьцангуй багаар нэмэгдсэн байна.

Ангийн хувьд ирэх хичээлийн жилд шинээр элсэгчдийн төлбөр илүү ихээр, харин үргэлжлүүлэн суралцагсадын төлбөр багаар нэмэгджээ.Ирэх хичээлийн жилд үргэлжлүүлэн суралцаж байгаа оюутан 1.4 орчим сая төгрөг төлнө. Харин шинээр элсэгчид хөтөлбөрөөсөө хамаараад дунджаар 1.6 - 2.1 сая төгрөг төлөх юм.Дунджаар гэдэг нь жилийн 30 кредит цагийн хичээл үзвэл гэсэн үг.

Оюутан өөрөө хичээлээ сонгож төлбөрөө мөн уян хатан зохицуулах боломжтой юм байна.Ерөнхий дүнгээр нь авч үзвэл МУИС-ийн хэмжээнд сургалтын төлбөр 16.7 хувь өссөн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ