”Аэр маркет”-ийн А.Баасандорж Ч.Хоролсүрэнтэй түрийвч нэгтэй юуюу

“МИАТ” ХК-ийн олон улсын иргэний агаарын тээврийн нэр хүндийг ашиглаж, “Mongolian Airlines” компанийг яг цагт нь байгуулж ихээхэн ашиг олсон Ч.Хоролсүрэн удалгүй “Аэр маркет” компанийг бас байгуулсан гэдэг. МИАТ-ийн дайны эрсдлийн сангийн их хэмжээний мөнгийг олон жил зувчуулж гадаадад угаасан Ч.Хоролсүрэн нарын хэрэг цөөнгүй хүнийг хөлдөө чирч, шүүхээс ял ногдуулсан.
Харин хэрэг илрэх үеэр “Аэр маркет”-ийн захирал А.Баасандорж бушуухан хилийн дээс давж, мөр буруулсан билээ. Түүнийг цагдаагийнхан хайж эхэлсэн боловч саяхан Монголд хөл тавихад нь баривчилжээ. Олон улсын нислэгийн тасалбар борлуулалтын “Аэр маркет” компанийг тойрсон бас бус будлианы учиг захаасаа тайлагдаж эхэлж байна. Тэр Ч.Хоролсүрэнтэй түрийвч нэгтэй явснаа улайжээ.
Г.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ