Цахилгаан тоолуур шалгах зөөврийн төхөөрөмжтэй боллоо

Өмнөговь аймгийн Стандартчилал хэмжилзүйн хэлтэс нь 2012 оны өөрийн давсан орлогороо КР-Р1001-С маркийн 1 фазын цахилгаан тоолуур шалгах зөөврийн төхөөрөмжтэй болсон. Энэхүү төхөөрөмж нь Хятад улсын “Haiyan Kaipu Electronic Technology” компанид 2012 оны 12 сард үйлдвэрлэгдсэн бөгөөд нэгэн зэрэг 3-н тоолуур шалгах хүчин чадалтай 220В-ийн хүчдэлд ажилладаг. Мөн Стандартчилал хэмжил зүйн газрын “Цахилгаан чадлын эталон” лабораторт шалгагдсан гэрчилгээтэй төхөөрөмж юм.

2013 оны хоёрдугаар сарын 25-наас гуравугаар сарын 22-ны өдрүүдэд Стандартчилал хэмжил зүйн газарт зохион байгуулагдсан “Цахилгаан хэмжлийн төрлөөр хэмжүүрийн улсын шалгагч”-ийн эрх авах сургалтанд тус аймгийн шалгагч Л.Золзаяа хамрагдан тэнцэж улсын шалгагчийн эрх авсан. Сургалтанд Завхан, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь зэрэг аймгууд мөн хамрагдсан байна.

Энэхүү төхөөрөмжтэй болсоноор Өмнөговь аймагт айл өрх, албан газрууд Стандартчилал хэмжил зүйн хэлтсийн цахилгаан тоолуурын лабораторт тоолуураа баталгаажуулан хэрэглэх бүрэн боломжтой боллоо.

Б.Бурам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ