Оргосон нэг хоригдлыг саатууллаа

Өнгөрсөн гуравдугаар сарын 18-ны өдөр ШШГЕГ- ын харьяа Ховд аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба буюу хорих 457 дугаар гурван хоригдол оргосон. Энэ хугацаанд ШШГЕГ-ын эрлийн баг, Цагдаагийн байгууллагатай хамтран эрэн хайх ажиллагааг явуулж, энэ сарын 1, 6-ны өдрүүдэд Х.Мягмаржав, А.Отгонбаяр нарыг олж баривчилсан. Ц.Батбаярыг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, иргэдийн өгсөн үнэн, зөв мэдээллийн дагуу өнөөдөр 14.00 цагийн орчимд Ховд аймгийн  Буян сумаас олж баривчилжээ.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ