Хүний амьсгал хурууны хээ шиг өвөрмөц мөр үлдээдэг

Таны амьсгалын химийн ул мөр маш өвөрмөц бөгөөд таныг хэн гэдгийг тогтооход үүнийг хурууны хээний нэг адил ашиглаж бүрнээ болно. Түүгээр ч үл барам,  янз бүрийн өвчнийг оношлоход амьсгалыг ашиглаж болдог байна.

Анагаах ухаан онош тавихдаа цус, шээс болон эдийн шинжилгээний хариуг уламжлал ёсоор ашигладаг билээ. Эдгээр биологийн дээжид хүний биед болдог биохимийн үйл явцын дараа үлддэг метаболитууд байдаг байна. Бодисын солилцооны энэ үлдэгдэл нь идсэн хоолны хэмжээ, халдвар, мөчлөгийн хэлбэлзэл  болон гэдсэнд байдаг бичил биетүүд зэрэг хэд хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалдаг аж. Энэ бүгд нь  янз бүрийн эрхтэн, түүний дотор  амьсгалаар ялгарч гардаг тэр нэгдлүүдэд байдаг химийн бодисын төрөл, хэмжээнээс шалтгаалдаг байна. Ийм онош тавихад 2011 оноос нохойг ашиглаж байгаа бөгөөд тусгайлан сургасан нохой хүн хорт хавдраар өвчилсөн эсэхийг 90 хүртэл хувийн нарийвчлалтай тодорхойлж чаддаг байна. Бусад өвчнийг оношлоход ч амьсгалын “ул мөр”-ийг ашиглаж болохыг энэ салбарын сүүлчийн судалгаа харуулжээ.

Цус авах гэж зүү хэрэглэх, шээс шинжлүүлэх хэрэггүй бөгөөд масс-спектрометрийн хариуг бараг агшин зуур гаргах боломж олгодог байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ