Нарантуулаас олдсон цогцос хүүхдийнх байжээ

Өчигдөр өглөөний 06 цагийн үед Нарантуул олон улсын худалдааны төвийн хүнсний захад гал гарч тус зах бүхэлдээ шатсан. Нийслэлийн онцгой байдлын ажилчид яаралтай галыг унтраахаар Нийслэлийн цагдаагийн газартай хамтран ажиллах явцдаа хүнсний захын дотроос хэн нь үл мэдэгдэх цогцсыг илрүүлсэн юм.
Цогцос нь ясандаа тултал шатсан байсан учир эрэгтэй, эмэгтэй, ямар хүнийх болохыг мэдэх аргагүй байсан бөгөөд сүүлийн үеийн мэдээллээр хүүхдийн цогцос болохыг тогтоосон гэнэ.
Тиймээс Нарантуул захад тэрэг түрж амьдардаг хүүхдүүдийн нэг нь хүнсний зах дотор нуугдаж үлдээд, улмаар хоноглох үедээ угаартаж амиа алдсан байж магадгүй хэмээн таамаглаж байгаа аж.
Одоогоор үүссэн нөхцөл байдлын улмаас Нарантуул захыг түр хаагаад байгаа бөгөөд хүнсний захыг тойруулан хашаалж холбогдох албаны хүмүүс гал гарсан шалтгаан, болоод хэр хэмжээний хохирол учирсан, олдсон цогцсыг хэн болохыг тогтоохоор ажиллаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ