Хятадын барилгын салбарын өчигдөр ба өнөөдөр гэрэл зурагт

Дэлхийд эдийн засгийн хөгжлийн хурдац, загвараараа тэргүүлж буй манай урд хөршид барилгын салбарын хөгжил гэрлийн хурдаар өсөж буй
Орчин үеийн тэнгэр баганадсан барилгуудын хажуугаар эртний уламжлалт өнгө төрх бүхий барилгуудаа сэргээн засварлах ажил Хятад даяар өрнүүлж байгаа гэнэ
Хөдөөний тосгодын байшингуудыг нэгэн жигд загварт оруулах ажлыг төрөөс зохион байгуулдаг гэнэ
Бээжингийн төв хэсэг энэ оны аравдугаар сард ашиглалтад орсон "Галакси Сохо" хэмээх оффис зориулалтын барилга. Энэхүү барилгын загварыг Ирак-Британийн архитекторч Заха Хадид гаргасан байна
Хятадын Анхуй мужид 70, 80-аад оны орон сууцны барилгуудыг бүгдийг нурааж орчин үеийн барилгажуулалт явагдаж байна
"Жин Мао" хэмээх цамхгийн 34 давхраас авсан гэрэл зураг. Пудонгийн санхүүгийн дүүрэгт орших энэхүү цамхагт байрлах "Гранд Хиатт" зочид буудалд гадны зочид гийчид, бизнесмэнүүд голцуу буудалладаг аж"
Хятадын агуу хөгжил цэцэглэлтийн цаад сүүдэрт орон гэргүй ядуу хүмүүс сая саяараа бий. Анхуй мужийн Хэфей дахь орон сууцны хороолол баригдаж байхад наахна байрлах нэгэн автобусны сэг дотор 39 настай Лу, 36 настай түүний эхнэр Жан Динмей нар гурван жил амьдарч байна. Тэд барилгын хаягдал элс, цемент наймаалж амьдралаа залгуулдаг
Хонконгийн "Опус билдинг" хэмээх тансаг зэрэглэлийн орон сууц Азидаа хамгийн үнэтэйд тооцогддог
Эртний Ромын колизейг дууриалган барьсан загвар бүхий цогцолбор Тяньжин хотын Вуцин дүүрэгт байрладаг
Хонконгд1980-аад оны үед баригдсан нийтийн орон сууц
Хятадын барилгын салбарын гол нэрийн хуудас болсон Шанхай хот
Фуциан мужид орших ядуусын барилга
Гуандун мужийн "Аянгат цамхаг"
Хонконгийн Шоулон дүүрэгт орших ядуусын хороолол
Өвөрмонголын Ордос хотын номын сан
Шанхайд дахин нэг өндөр барилга тэнгэрт тэмүүлэн баригдаж буй нь
Олон давхар байшинг хэсэгчлэн нураадаг аж
Шөнийн Хонконг хот
Н.Умард


















СЭТГЭГДЭЛ БИЧИХ