Өнөөдөр сондгой төгсгөлтэй машин явахгүй

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу өчигдрөөсэхлэн тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлчийн оронгийн тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулж эхэлсэн билээ. Өчигдөр тэгш тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоогүй бол өнөөдөр сондгой тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл 07.00-21.00 цагийн хооронд тогтоосон хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцохгүй.
Түр хязгаарлалт нийслэлийн авто зам засвар, хот тохижилтын ажлын авто машин, зочид төлөөлөгчдийн цуваа, дипломат байгууллагын болон нийтийн үйлчилгээний том оврын автобус, троллейбус, стандартын шаардлага хангасан такси, ажилчдын автобус, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл, тусгай дуут болон гэрэл дохиогоортоноглогдсон хойшлуулшгүй ажил үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэлд үйлчлэхгүй. Энэ өдрүүдэд иргэд троллейбусаар үнэ төлбөргүй зорчих боломжтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ