Нарантуулын нурангинаас 40 мянган ам.доллар олджээ

Нарантуул худалдааны төвийн хүнсний зах шатсаны улмаас хохирсон иргэдийг зохион байгуулалттайгаар хэргийн газарт оруулж, шатсан эд зүйлийг таниулж, хэргийн газрын үзлэг, мөрдөн байцаалтын ажиллагаа хийх зэргээр нийтдээ цагдаагийн 585 алба хаагч 72 цагийн турш амралтгүй ажиллаж байна.
Энэ үеэр шатсан худалдааны төвийн нэгдүгээр давхрын нурангиас 40 мянган ам.доллар /шатсан байдалтайгаар/, зургаа орчим сая төгрөг бэлнээр, мөн хонгилын агуулахаас таван иргэний зургаан хөргөгч бүхий 395 килограмм үхэр, хонь, тэмээний хөлдөөсөн мах гаргаж, олдсон эд зүйлийн эздийг тодруулах арга хэмжээг зохион байгуулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ