"Банш" Батаагийн "Микроны босс" нээлтээ хийлээ

Тахиа, Бааяа хоёр хар багаасаа үерхсэн багийн найзууд бидний хэлдгээр GEE хороололд өссөн. Тэд амьдралаа дээшлүүлэхээр ажил хийнэ. Гэнэн, цайлган хоёр найзад Баагий тусална. Өглөөнөөс орой болтол хотын гудамжаар уралдах шахуу явах микроны жолооч, кондуктор болцгоосон хоёр найзад гэнэтийн тохиолдол тулгарч Халзанд их хэмжээний өртэй болов. Бааяагийн эхнэр жирэмсэн, сайхан амьдралд хүрэхийг хүснэ. Тэд өрөө төлж, үерхэл нөхөрлөлөө авч үлдэж чадах болов уу.

МИЛЛ кино компани гуравдахь уран бүтээл МИКРОНЫ БОСС инээдмийн уран сайхны кино өчигдөр Тэнгис, Өргөө кино театруудад нээлтээ хийлээ.Уг киноны хоёрдугаар найруулагчаар жүжигчин Д.Баттөр ажилласан бөгөөд мөн гол дүрд нь тоглосон юм.

Халзан буюу реппер GEE: Кинонд тоглоход хүндрэлтэй байгаагүй ээ. Зохиолч миний дүрийг бичихдээ намайг тоглуулна гэж бодож бичсэн гэсэн. Өөрийн боломжоороо тоглолоо. Хүмүүс үзээд сайн, мууг нь шийдэх байх даа.

Киноны нээлтийн үеэр спорт машины дрифт үзүүлбэр үзүүллээ Киноны зохиолыг бичсэн Д.Мөнхбат Жүжигчин Д.Батаа Жүжигчин Ишчүү буюу С.Батзориг реппер Gee www.times.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ