Шоколадан маск нүүрийг сайхан болгодог

Та шоколадыг зөвхөн иддэг зүйл гэж бодож байвал эндүүрэл. Түүгээр нүүрний маск хийж болох ба энэ нь ч гайхалтай үр дүн үзүүлдэг. Шоколанд нь коллаген ихээр агуулсан байдаг учир үрчлээний эсрэг сайн нөлөөтэй. Энэ төрлийн маск нь нүүрэн дээрх толбын арилгахын зэрэгцээ арьсанд тэжээл өгч гэрэлтсэн сайхан өнгөтэй болгодог. Түүнчлэн нүүрэн дээр гарсан батга болон, бусад төрлийн зүйлсийг зогсоож нүүрний арьсанд тэжээл өгдөг.
Энэ маскийг хэрэглэхдээ эхлээд нүүрээ маш сайн цэвэрлэнэ, дараагаар нь маскны зуурмагаа бэлдэнэ.
Ингэхдээ шоколадны кремийг сүү эсвэл сарнай цэцгийн шүүстэй хольж шингэрүүлнэ. Зуурмагийг зөвхөн быэлэн нунтаг шоколаар хийх ёстойг санаарай. Бэлэн болсон маскаа нүүрэндээ түрхэж эхний 10 минутад массаж хийнэ. Харин дахин зуурмагнаасаа нэмж 10 минут нүүрэндээ байлгасны дараа бүлээн алчуураар арчиж авна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ