Солонгос оддын тоглолтын талаар мэдээлнэ

-"T ara ба K pop одод Монголд" тоглолтын хэвлэлийн бага хурал өнөөдөр 11.00 цагт Монгол Ньюс"-ийн хурлын танхимд болно.

-Улаанбаатарын дулааны V цахилгаан станцын асуудлаар ажлын хэсэг
11.00 цагт Эрчим хүчний яаманд мэдээлэл хийнэ.

-БНХАУ-ын Юуньань мужийн "Ард Түмний Гадаадтай Найрсгаар Харилцах Нийгэмлэг"-н дэд дарга Чэн Юуньчуанаар ахлуулсан төлөөлөгчид "Монголын Энхтайван Найрамдлын Байгууллага"-ын ерөнхийлөгч Д.Загджавын урилгаар Монгол Улсад өнөөдөр айлчилна. Тус айлчлал наймдугаар сарын 26-30-ны хооронд үргэлжилнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ