Хоёр ялтан эчнээгээр суралцаж байна

ШШГЕГ-аас ялтнуудаа нийгэмшүүлэх, сурч боловсрох асуудалд ихээхэн анхаарч байна.

Тодруулбал, ШШГЕГ-ын харьяа чанга дэглэмтэй хорих 409 дүгээр ангид хоёр ялтан эчнээгээр ХААИС, ИЗИС-д суралцаж байна. Тэд суралцах зардал болон багшийнхаа ирж очих зардлыг өөрсдөө 100 хувь хариуцдаг аж.

Ингэснээр багш нь хорих ангид очиж, хичээл зааж даалгавар өгдөг юм байна. Өмнө нь тус ангид нэг ялтан ийнхүү суралцан бакалаврын дипломоо авч байжээ.

Диплом гардуулах ажлыг хорих ангид зохион байгуулдаг аж. Түүнчлэн одоо нэг ялтан суралцахаар ШШГЕГ-т хүсэлт гаргаад байгаа юм байна. Хүсэлтийн дагуу ШШГЕГ-аас тус сургуулийн удирдлагуудтай уулзаж, гэрээ байгуулсаны дараа хичээл нь эхэлдэг байна.

Б.Нар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ