Гэр бүлээр нь хөнөөсөн хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Өнгөрсөн тавдугаар сард гэр бүлийн гурван хүнийг хувийн өс хонзонгийн сэдлээс болж хөнөөсөн аймшигт хэрэг Дархан-Уул аймгийн нэгдүгээрт багт гарсан.
Тодруулбал, 26 настай залуу 7-58 насны дөрвөн хүнийг хүйтэн мэсээр гэмтээснээс 58 настай О гэгч амьд үлдсэн юм.
Гэвч уг хэргийг аймгийн цагдаагийн хэлтсээс шалгаж, прокурорын хяналтад шилжүүлсэн ч прокуророос эзэн холбогдогч нь амиа алдсан хэмээн хавтаст хэргийг хаажээ. Учир нь гэмт этгээд гурван хүний аминд хүрснийхээ дараа өөрийнхөө амийг мөн егүүтгэсэн билээ.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ