20 настай залуу зодуулж нас барлаа

Өчигдөр шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 20 гаруй насны залуу бусадтай бүлэглэн 20 настай эрэгтэйг зодож хөнөөсөн хэрэг гарчээ. Талийгаач ГССЗҮТ-д хүргэгдсэн ч эмчилгээ авч чадалгүй нас барсан байна. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Б.Бурмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ