“МИАТ”-ийн экс удирдлагуудын гомдлыг маргааш хэлэлцэнэ

“МИАТ”-ийн экс удирдлагуудын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг маргааш Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимд хэлэлцэхээр болсон байна.


Сануулахад анхан шатны шүүхээс “МИАТ”-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгт 14 жил нэг сар, Б.Бат-Эрдэнэд 12 жил нэг сар, Ц.Орхонд 11 жил, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнд 13 жил нэг сар, Ч.Хоролсүрэнгийн дүү, "Монголиан эйрлайнс" группын захирал асан Ч.Суурьтогтоход 10 жил нэг сар, 1997-2007 онд “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэгт 11 жил нэг сарын хорих ял тус тус оноогоод буй билээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ