Хичээлийн шинэ жил эхэлдэг өдрөө эхэлнэ

2013-2014 оны хичээлийн шинэ жилийн нээлт төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын бүх сургуулиудад есдүгээр сарын нэгний ням гарагт болно. Энэ өдөр ерөнхий боловсролын сургуулиуд дараах хуваарийн дагуу сургалтын үйл ажиллагааг зохион байгуулна.

800-840 цаг: Хичээлийн шинэ жилийн нээлт

900-940 цаг: “Монголын нууц товчоо” хичээл

1000-1040 цаг: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Хуулийн засаглал, хүүхдийн оролцоо" теле хичээл заах юм байна.

Ерөнхий боловсролын сургуулиуд есдүгээр сарын хоёрны өдрөөс эхлэн хичээлийн хуваарийнхаа дагуу хичээллэх бол цэцэрлэгүүд есдүгээр сарын хоёрны даваа гарагт хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүлнэ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ