Мотоциклийн ослоор амиа алдав

Орон нутгийн замд зам тээврийн осол хэрэг гарах нь нэмэгдсээр байгаа гэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Тухайлбал өнгөрсөн амралтын өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэрт тоёото спрэнтэр маркийн машин онхолдож50 настай хүн амь насаа алдсан байна. Мөн Завхан аймгийн Яруу сумын нутаг дэвсгэрт 40 гаруй настай эрэгтэй мотоциклтой явж байгаад унаж амь насаа алджээ.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ