835 жолооч зөрчил гаргажээ

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн засаг даргын захирамжаар энэ сарын 24-31-нийг хүртэл тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарч гурав дах өдрөө хэрэгжиж байна. Журмыг өнөөдрийн байдлаар 835 жолооч зөрчсөн байна. Тодруулбал улсын дугаар нь явах ёсгүй өдөр хөдөлгөөнд оролцсон 820 зөрчил, улсын дугаараа сольж зүүсэн 15 зөрчлийг замын цагдаагийн газрын албан хаагчид илрүүлсэн байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ