АТМ-д байсан мөнгийг нь өөрийнхөө данс руу шилжүүлжээ

БЗД-ийн 12-р хороонд өнгөрсөн баасан гаригийн орой 17:00 цагийн орчимд хөгшин настай хүн АТМ-аас мөнгө авах гээд чадахгүй хажуудаа байсан хүнээс тусламж хүсчээ. Гэтэл тусалсан хүн нь үүнийг далимдуулан дансанд нь үлдсэн мөнгийг өөрийн дансандаа шилжүүлсэн хэрэг гарчээ. Хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж буй юм байна. Тиймээс иргэдийг банкны цахим картаа бусдад шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулсан юм.
Б.Бурмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ