Арван сартай дүүгээ зодож гэмтээжээ

Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг буюу Долоон буудалд нэгэн нийтийн байранд амьдардаг эмэгтэй хамаатны дүүгээ зодож гэмтээсэн хэрэг гарсан билээ. Хэрэг энэ сарын 23-нд гарсан бөгөөд эгчдээ зодуулж, хүнд гэмтэл авсан 10 сартай охин одоогоор ГССҮТ эмнэлэгт хэвтүүлэн, эмчилж байгаа юм байна. Тус хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ