“Татар”-ынхан “DD” club-т тоглоно

“Бусдын хайрыг хүндэл” дуугаараа залуусыг байлдан дагуулж байсан Татар хамтлаг уран бүтээлдээ ханцуй шамлан орсон бөгөөд 10 жилийнхээ ойн босгон дээр удаан хүлээсэн фэнүүддээ зориулан олон шинэлэг зүйлсээр бэлэг барьж, тоглолтоо хүртэл хийгээд амжсан. Мөн төрсөн өдрөө тохиолдуулан фэнүүддээ зориулж “Нөлөөллөөс дээгүүрт” цомог гаргаж, цомгоороо нэрлэсэн аян өрнүүлсэн билээ. Аяны хүрээнд Улаанбаатар хотод 60 жижиг хэмжээний тоглолт зохион байгуулсан. Тэгвэл тэд энэ сарын 31-нд Дарханы “DD” club-т тоглохоор болжээ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ