ТҮК-ийн ажилтан ажлаа хийж яваад амиа алджээ

Сүхбаатар дүүргийн Тохижилт, үйлчилгээний компанийн ажилтан 58 настай эмэгтэй ажлаа хийж яваад автомашинд мөргүүлсний улмаас амь насаа алджээ.
Талийгаачийг шөнийн 03 цагийн үед зам цэвэрлэж байхад нь хурд хэтрүүлсэн машины жолооч дайрч, ослын газраас зугатсан байна. Хэргийн газраас зугатсан жолоочийг маргааш нь буюу энэ сарын 23-нд баривчилжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ