З.Баянсэлэнгэ С.Баярцогтыг өмөөрлөө


Чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Баярцогтыг УИХ-ын дэд даргаас чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ "23 наснаасаа хойш Монголын парламентэд олон удаа сонгогдсон хүн байж хөрөнгө оруулалтаа нууснаа мэдсэнгүй гэхэд би итгэхгүй байна. Энэ нь нийгэмд их буруу ойлголтыг төрүүлж байна. Мэдсээр байж, мэдэн будилж, мэдэхгүй нуун дарагдуулсан хүн олон байгаа. Мэдэгдсэн нь С.Баярцогт л байгаа юм. Монголчууд ядарсан нэгнээ барьж идэх гэж дайрдаг. Энэ нь С.Баярцогт дээр ажиглагдаж байна. Энэ хүнд эвгүй байгаа. Харин өнөөдөр АТГ ажлаа хийж чадахгүй байгааг харуулж байна. Нэг хүн рүү дайраад суух утгагүй байна" гэлээ.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ