Масктай мастерууд мөнгө шулж сууна

Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэг буюу Энхтайвны хонхны дэргэд шатарчид, даамчид, хөзөрчид урин дулааны цагт байнга тоглодог билээ. Тэнд спортын болон дэд мастер цолтой шатарчин таваас зургаа, даамчин дөрвөөс тав байнга тоглож харагдана. Зарим нь маск зүүн нүүрээ нууцгаажээ. Тэд хоорондоо тоглохгүй нь мэдээж. Гайгүйхэн тоглочихдог ч тэднийг танихгүй нөхөд хамаг мөнгөө алдаад явцгаах юм. Өөрөөр хэлбэл, масктай мастерууд мөнгө шулж сууцгаана. Ажиглахад тэдний өдрийн орлого дор хаяж 20 мянган төгрөг юм байна.
Г.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ