“Зэрлэг цэцэгсийн хүлэмж”-ийн дуу 35,000 хүнд хүрчээ

Хувьсал продакшны бүтээл “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” уран сайхны киноны трэйлер, клипний нээлтийг энэ сарын 23-нд хийсэн. Кино урлаг эрчимтэйгээр хөгжиж байгаа энэ цаг үед маш олон кино хийгдсээр байна. Ар араасаа цуврах сайнтай муутай олны дундаас бүх зүйлээ чанарын өндөр түвшинд хийнэ гэж байсан уг киноны уран бүтээлчид үнэхээр л тэсрэлт хийхээр бэлдэж байгаа бололтой. Энэ цаг үеэр кино хийж байгаа киночид энэхүү киноноос сүрдэн нээлтээ хийхээ түр хойшлуулаад байгаа сурагтай.
Сүүлийн үеийн уран бүтээлүүд өөрсдийн кинонд зориулан дуу, клипийг хийхээ бараг л болиод байгаа. Тэгвэл зэрлэг цэцэгс маань зөвхөн дуу гэлтгүй, бүхэл бүтэн хөгжмийн зохиол кинондоо зориулан хийлгэсэн гэнэ. Тиймдээ ч үзэгчидийн дунд асар их хүлээлт үүсгээд байгаа уг киноны клипний дууг “Youtube”-д тавигдсан хоёр хоногийн дотор 22.825 хүн үзсэн бол, трэйлерийг нь 13 мянган хүн үзжээ. Ганцхан хоногийн хугацаанд 35,000 хүнд хүрснийг харахад асар их хүлээлт байгаа нь харагдаж байгаа бөгөөд нээлтийн өдөр хүртэл хэд болохыг таашгүй. Ямартаа ч монголын хамгийн олон хүнд хамгийн богино хугацаанд хүрж чадсан энэхүү бүтээлийн эзэд Уранчимэг, Ганцэцэг, Ганчимэг нар бөгөөд эмэгтэйчүүд бүхнийг чадна гэдгийг үгээр биш үйлдлээр харуулах шиг л боллоо.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ