Автобус микротой мөргөлдлөө

Өнөөдөр өглөө 08:20 цагийн үед Зуун айлын хүүхдийн хоёрдугаар эмнэлэгийн урд буудал буюу зуун айлаас гуравдугаар сургууль явах чиглэлд микро, том оврын автобустай мөргөлдсөн ноцтой осол гарлаа. Автобус нэгдүгээр эгнээнээс гуравдугаар эгнээ рүү шилжих үед микро урдуур нь дайрч баруун талаасаа бүтэн мөргүүлсэн аж. Уг аваар нь зуун айлын хэсэгт бөглөрөл үүсгээд байгаа бөгөөд хүн бэртэж гэмтсэн мэдээлэл одоогоор ирээгүй байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ