Байлдагчид зүү залгиулсан эсэх нь тогтоогдоогүй гэв

Увс аймгийн Баруунтуруун суманд байрлах хилийн цэргийн 0311 дүгээр ангийн байлдагчийг дэд түрүүч нь дөрвөн ширхэг зүү залгиулсан хэрэг гарсан. Энэ талаар Хил хамгаалах ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Д.Баасанжаргал хэлэхдээ "Байлдагчийн хувьд “Манай дарга намайг загнаад чи гар утас хулгай хийсэн. Одоо зүү залги гэж байгаад залгиулсан” гэсэн. Харин хилийн цэргийн 0311 дүгээр ангийн зүгээс тийм зүйл болоогүй гэж байгаа. Зүү залгиулсан гээд байгаа офицерийг ажлаас нь түдгэлзүүлж хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Хамгийн гол нь тус ангийн дэслэгч“Би хуулийн байгууллагаар шалгуулж хэргийн үнэнг тогтоолгоё” хэмээн өргөдөл гаргасан. Үүнийг цагдаа шалгаад прокурор хянасны үүдэнд шүүх авч хэлэлцэнэ. Офицерийн тухайд хэрэгт холбоотой гэдэг нь тогтоогдвол хатуу арга хэмжээ авч, хэргийг нь үүрүүлнэ. Үүнээс гадна офицерийг гүтгэсэн гээд байгаа байлдагч буруутгагдвал 0311 дүгээр ангийн байлдагч П.Хэнмэдэхийг цэргийн алба хаах хугацаанд хүний нэр төрд халдсан хэргээр эрүүгийн хэрэгт татна. Хэн нь үнэн эсэхийг шүүхийн байгууллага тогтооно" гэсэн юм.
Б.Бурмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ