Гурван хүн галзуу чононд хазуулжээ

Энэ сарын 23-24 нд шилжих шөнө Увс аймгийн Тэс сумын төв Тооромт багийн нутагт галзуу чоно гурван хүн хазаж, 20 гаруй малыг урсан ба хазуулсан гурван хүний нэгийнх нь бие муудаж тус аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал тус сумын гуравдугаар багийн иргэн 56 настай эмэгтэй А, 37 настай эрэгтэй Т,52 настай эмэгтэй Л нарыг галзуу чоно хазаж гэмтээсэн бөгөөд нэг иргэн нь вакцин хийлгээд одоо орон нутагтаа хяналтанд байгаа аж. Харин нөгөө хоёр нь Аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ