Согтуудаа нуудгайгаа гээчихжээ

Бүгд Найрамдах Доминикан Улсын оршин суугч 64 настай Жеральдо Рамосгэгч бор дарснаас буцдаггүй нэгэн байж. Хэдэн өдрийн өмнө мань эрийн тухай мэдээлэл хэвлэлүүдээр цацагдаж од болгож орхижээ. Жеральдо согтууруулах ундаа овоохон хүртчихээд, архи, нойр хоёртоо дийлдэн унтаад өгчээ.
Сэрсэн хойноо нөхөн үржихүйн эрхтэн нь алга болсныг мэджээ. Хөөрхий ийм байдалд орсон түүнийг түргэнийхэн ирж аваад, эмнэлэгт хүргэсэн байна. Рамостай ярилцсан нь цагдаа нарт нэг их тус болоогүй учир, тэд хохирогчийн хөршүүдэд хандахад, мань эр яагаад нуудгайгүй хоцорсныг тайлбарлан ярьжээ.
Согтоод унасан Жеральдо руу нохой дайрч, нөгөөх нь түүний нөхөн үржихүйн эрхтэнийг нь тас хазчихсан болж таарчээ. Тэтгэврийн өвөөг тун чиг эвгүй байдалд оруулсан нохой ч олдоогүй байна. Яаж ч олдох билээ дээ!
Эмнэлэгт эмч нар түний шархыг цэвэрлэж янзлаад, шээсийг нь гадагшлуулахын тулдгуурс тавьжээ. Чухам юу болсныг сонирхсон эмч нар болон үйлчлэгч ажилтнуудын бүх асуултад өвчтөн ямар ч хариулт өгч чадаагүй байна. Учир нь, мань эр болсон явдлын тухай юу ч санахгүй байгаа ажээ.
Тэр сэтгүүлчид ярилцлага өгөхдөө, ухаан алдаж, эмнэлэг хүрэх замдаа л сэрсэн хэмээн ярьсан байна.
Рамос өөрөө нохойтой холбоотой хувилбарт нэг их итгэхгүй байгаа ч, өөр мэдээлэл байхгүй болохоор, хөршүүдийнхээ яриаг дагахаас аргагүйд хүрчээ. Одоогуурставиулсантэр хуучин архины найзуудаасаа холхон явахыг боддог болсон байна.
“Би ёстой хаширлаа. Дахин архинд уруул хүрэхгүй” гэж Жеральдо үнэн голоосоо хэлсэн гэнэ.
Америкийн Арканзас муж улсад мөн нэг иймэрхүү явдал болсныг дурдвал зохилтой. Энд нэг нохой өрөөл татуу болсон эзнийхээ хоёр төмсгийг тас хазчихжээ. Энэ үед би дуг нойрондоо байсан болохоор нохой яасан ийснийг огт мэдээгүй гэж америк эр хэлсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ