“Тунгалаг тамир” романыг хятад хэлнээ орчуулна

өрийн хошой шагналт зохиолч Ч.Лодойдамбын зууны шилдэг бүтээл “Тунгалаг тамир” романыг хятад хэлнээ орчуулах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Соёлын төв өргөөнд  БНХАУ-ын Боловсролын ном хэвлэлийн экспорт, импортын компани, Хятадын соёлын орчуулга ба судалгааны газраас хамтарсан номын үзэсгэлэн худалдаа үргэлжилж байгаа юм. Өнөөдөр өндөрлөх энэхүү номын үзэсгэлэн худалдааны үеэр Хятадын олон зохиолыг монгол хэлнээ орчуулсан нэрт орчуулагч, “Гэгээ” коллежийн захирал Д.Болдбаатар  “Гэгээ” хэвлэлийн газар БНХАУ-ын  “Дээд боловсрол”-ын газартай хамтран дээрх гэрээг багйуулсан байна. 

Тэрбээр "Хятад  улсын дарга Ши Жиньпин  “Азийн соёл иргэншлийн хэлэлцээр” хэмээх хурлын үеэр  дөрвөн зүйлийн санал дэвшүүлсний нэг нь Азийн улсуудтай харилцан 100 сонгодог зохиолыг орчуулах, 100 сонгодог шилдэг киног бүтээж солилцох, хөрш зэргэлдээ улстай аялал жуулчлалыг хөгжүүлэх юм. Миний хувьд  “Хятадын Коммунист намын туулсан замнал” ,“Гурван биет” уран зөгнөлт зохиол, “Хайрын урсгал хэмээх зохиолыг орчуулан гаргасан үе давхацлаа. Манай хоёр орны харилцаа удаан жилийн түүхтэй. Ялангуяа, соёлын харилцаа жин дардаг. Үүний нэг нотолгоо нь  Төрийн хошой шагналт зохиолч Ч.Лодойдамбын зууны шилдэг бүтээл “Тунгалаг тамир” романыг хятад хэлнээ орчуулах  эрх авсан явдал боллоо" гэв.

Гурван өдөр үргэлжилсэн номын солилцооны үеэр БНХАУ-ын 1000 гаруй ном зохиолыг дэлгэн тавьсан байна.  Эдгээр номыг Үндэсний төв номын санд бэлэглэх юм байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЦУОШГ: Нойтон цас, бороо орно
Уржигдар 11 цаг 32 мин