2871 га үр тарианы талбайн ургац мөндөрт цохигджээ

2013 онд улсын хэмжээгээр 293.4 мянган га-д үр тариа, үүнээс 276.6 мянган га-д буудай, 15.1 мянган га-д төмс, 7.6 мянган га-д хүнсний ногоо, 79.4 мянган га-д тосны ургамал, 11.9 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 407.4 мянган га-д тариалалт хийсэн юм.
Ургацын урьдчилсан балансаар 423.4 мянган тонн үр тариа, үүнээс 404.6 мянган тонн буудай, 211.8 мянган тонн төмс, 103.4 мянган тонн хүнсний ногоо, 65.2 мянган тоннтосны ургамал, 21.0 мянган тоннмалын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоогдоод байгаа нь нэг га-гаас дунджаар 14.8 цн буудай, 140.2 цн төмс, 135.5 цн хүнсний ногоо, 8.2 цн тосны ургамал, 17.4 цнмалын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжийг бүрдүүллээ./2013 оны ургацын урьдчилсан балансыг хавсаргав./
Энэ жилийн хувьд хөрсний угтвар чийг, цаг агаарын төлөв байдалтай уялдуулан улаанбуудайн тариалалтыг 5 дугаар сарын 01-нээс5 дугаар сарын 30-ны хоорондзохион байгууллаа.Тариалалтын чанарыг соёололтоор хүлээн авах ажлыг зохион байгуулж 12 аймгийн 265.0 мянган га улаанбуудайн талбайг хамруулснаар нийт тариалсан талбайн 75.2 % нь соёололтоор онц, сайн үнэлгээтэй гарсан болно.
Хавар 5,6 дугаарсаруудад нийт нутгаар сэрүүн, 7-8 дугаар саруудадбороо үргэлжилэн орсны улмаас тарианы болц урьд жилүүдийнхээс 5-8 орчим хоногоор оройтож болзошгүй байгаа бөгөөд нийт ургацын 80 хувь нь аарцан болцын эхэн болон дунд үедээ, 20 хувь нь сүүн болцын төгсгөлийн үедээ ороод байна. Энэ нь цаг агаар харьцангуй тааламжтай байвал есдүгээр сарын эхний арав хоногт багтаж тариа хураалтын ажил жигдрэх боломжтой гэсэн үг юм.
Ус цаг уурын хүрээлэнгээс өгч буй урьдчилсан мэдээгээр 8 дугаар сарын 29-30-ний өдрүүдэд хөрсөн дээр цочир хүйтрэх төлөвтэй байгаа тулд болц дутуу таримлыг хяруунаас хамгаалах, төмс, хүнсний ногоог хайрагдахаас сэргийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлийг орон нутагт хүргүүлээд байна.
Байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр Сэлэнгэ, Булган, Архангай аймагт нийтдээ 2871 га үр тарианы талбайн ургац мөндөрт цохигдсон байна.
Аж ахуйн нэгж, иргэд урьдчилсан байдлаар 277.8 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэсний 140.9 мянган га талбайг нь дэвшилтэд технологиорболовсруулсанбайна. Түүнчлэн бэлтгэсэн уриншиндаа хүрэлцэхүйц хэмжээний буюу 44.4мянган тонн үр нөөцлөхөөр санал ирүүлээд байна.
Тариалалт, уринш боловсруулалт, ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд нь чанар сайтайявуулах зорилтын хүрээнд дараах ажлуудыг зохион байгуулан хэрэгжүүллээ. Үүнд:
- Төрөөс тариалангийн салбарт хэрэгжүүлж буй арга хэмжээг сурталчлах, дэвшилтэд техник технологийг нэвтрүүлэх, тариаланчдад мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор “Тариалангийн шинэчлэл” Улсын зөвлөгөөн, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Хөвсгөл, Булган, Өвөрхангай, Дорнод аймагт тариаланчдын зөвлөгөөн, Дархан-Уул аймагт “Фарм шоу-2013” техник технологийн үзэсгэлэн худалдааг тус тус амжилттай зохион байгуулждавхардсан тоогоор 13 аймаг, нийслэлийн 2500гаруй иргэд, тариаланчдыг хамруулав.
- Таримал ургамлын үр шинэчлэлийг эрчимжүүлж, үрийн аж ахуйн системийг шинэчлэх, сорт сорилтын салбаруудын үйл ажиллагааг сэргээх, алслагдсан бүсэд газар тариаланг сэргээн хөгжүүлэх, газар тариалангийн үйлдвэрлэлд зохистой дадал нэвтрүүлэх,төмс, хүнсний ногооны зоорь агуулахын аж ахуйг хөгжүүлэх зорилгоор Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах зөвлөх үйлчилгээний 4 тендер зарлан дүгнэж гэрээ байгуулан хэрэгжүүлж байна.
- Бэлтгэсэн уриншиндаа бүрэн тариалах, тариаланчдад учирч буй санхүүгийн дарамтыг багасгах зорилгоор хаврын тариалалтад зориулан685 аж ахуйн нэгж, иргэнд 2358тонншатахуун, 106 аж ахуйн нэгж, иргэнд 2841 тонн буудайн үр, уринш бэлтгэлийн ажилд зориулан433 аж ахуйн нэгж, иргэнд 1638 тонн дизелийн түлшийгтус тус 30 хувийн урьдчилгаатайгаар гэрээ байгуулан зээлээр олгов.
- Газар тариалангийн техник шинэчлэлийн хүрээнд бага оврын тракторт нийцсэн төмс, хүнсний ногооны иж бүрдэл 110 ширхэг, үрслэг суулгагч машин33ширхэг, төмсний үрлэгч, ухагч 76 ширхэгийг тус тус нийлүүлж, хөнгөлөлттэй нөхцлөөр олгох ажлыг зохион байгуулж байна.
- БНХАУ-ын Засгийн газрын зээлийн хөрөнгөөр үр тарианы комбайн 48 ширхэг, 125-165 морины хүчтэй трактор 132 ширхэг, эрдэнэшишийн үрлүүр, комбайнтус бүр10 ширхэгийг худалдан авахаар бараа нийлүүлэх гэрээ байгуулж, улмаарЭдийн засгийн хөгжлийн яам, Хятадын ЭКСИМ банктай Зээлийн тусгайлсан хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна.
-Үтрэмийн аж ахуйд техникийн шинэчлэл хийх, технологийн дэвшилд нийцсэн агуулах барьж ашиглалтад оруулах зорилгоорТөв аймгийн Угтаалцайдам сумын төвддутуу баригдсан 36.0 мянган тоннын элеваторыг Япон Улсын Засгийн газрын төслийн бус буцалтгүй тусламжийн 3.4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр засварлаж дуусган ашиглалтад хүлээн авахад бэлэн болгов.
- Төмс, хүнсний ногооны үр шинэчлэлийн хүрээнд 135тонн төмсний элит үр, 10 нэр төрлийн 12.6 тонн хүнсний ногооны үрийг аж ахуйн нэгж, иргэдэд олгож дэмжлэг үзүүлэв. Түүнчлэнтөмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор төсөл сонгон шалгаруулж 86 төсөлд 200.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэв.
- “Жимс жимсгэний суулгац үржүүлгийн плантаци байгуулах” төслийн сонгон шалгаруулалт явуулж 8 төрлийн жимс, жимсгэний 20 гаруй сортын суулгацыг дотооддоо үржүүлэх эх цэцэрлэг байгуулахад зориулан 750.0 сая төгрөгийн урт хугацаатай зээлийн дэмжлэг үзүүлэв. Мөн “Чацарганы суулгац худалдан авах”, “Жимс жимсгэний суулгац худалдан авах” тендер шалгаруулалт явуулснаарчацарганы 770.0 мянган ширхэг суулгацыг дотоодын 3 аж ахуйн нэгжээс,гүзээлзгэний 60.0 мянган ширхэг суулгацыг БНСУ-аас тус тус нийлүүлж 3-5 жилийн хугацаатайгаар 200 гаруй аж ахуйн нэгж, иргэдэд зээлээр олгож тариалав.
- Зоорийн аж ахуйн хөгжлийг дэмжих, төмс, хүнсний ногооны хадгалалтыг сайжруулах зорилгоор“Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар хот орчимд хүнсний бүтээгдэхүүний зоорь, агуулах байгуулах, өргөжүүлэх” төслийн сонгон шалгаруулалт зарласнаар 131 төслөөс 23төслийг сонгон шалгаруулж гэрээ байгуулахаар Монгол банкинд хүргүүлэв.
-Хамгаалагдсан хөрсний тариаланг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд240 м2 талбай бүхий 50 иж бүрдэл, 1050 м2 талбай бүхий автомат ажиллагаатай 2 иж бүрдэл хүлэмжийгтус тус нийлүүлж Улаанбаатар, Төв, Баянхонгор, Архангай, Орхон, Сүхбаатар аймагт5 жилийн хугацаатай эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр зээлээр олгов. ТүүнчлэнӨвлийн шилэн хүлэмжийн цогцолбор аж ахуй байгуулах төсөл боловсруулан Засгийн газрын 2013 оны 141 дүгээр тогтоолоор батлуулан хэрэгжилтийг зохион байгуулж байна.
- Ургацын чанарыг сайжруулах, өвчин хортонтой тэмцэх ажлын хүрээнд 702 аж ахуйн нэгжид 358.4 мянган литр ургамал хамгаалалын бодис, 640 тонн эрдэс бордоог 30 хувийн урьдчилгаатайгаар зээлээр олгов.
- Усалгаатай тариалангийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Улсын төсвийн хөрөнгөөр төрийн болон орон нутгийн өмчийн 1048 га талбайг услах хүчин чадал бүхий 10 услалтын системийг шинээр барих, сэргээн засварлахад 5.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх бөгөөд 8 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, барилга угсралтын ажил 50 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Дархан-Уул, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутагт усалгаатай хадлан, тариаланд тохиромжтой талбайн хайгуул судалгаа хийх ажлын гэрээг байгуулаад байна.
Ус цаг уурын хүрээлэнгээс гаргасан мэдээллээр 9 дүгээр сарын 9-10, 19-22-ны өдрүүдэд хур тунадастай, уулархаг нутгаараа цас орох урьдчилсан төлөвтэй байгаа тул ургац хураалтын ажлыг богино хугацаанд хаягдалгүй шуурхай зохион байгуулах шаардлагатай байна.
Иймд ургац хураалтын ажилтай холбогдуулан дараах хэдэн асуудалданхаарлаа хандууланажиллаж байна. Үүнд:
- Ургацын урьдчилсан балансаар энэ жилийн хувьд үр тарианы болц жигд бус, өнгөрсөн жилүүдийнхээс 5-8 хоногоор хожуу байгааг харгалзан нийт талбайн 50-60 орчим хувьд ангилан хадалт хийхээр төлөвлөж техникийн бэлэн байдлыг хангах.
- Болцоос шалтгаалан үтрэм дээр нойтон тариа бууж цэвэрлэгээний ажилд хүндрэл учруулж болзошгүй байгааг анхаарч үтрэмийн техникийн бэлэн байдлыг хангах, ажиллах хүн хүчнийхээ тооцоог гаргаж БХЯ, БШУЯ-д санал тавьж ажиллах хүчний асуудлыг шийдвэрлэх,
- Ургац хураалтад шаардагдах 6.0 мянган тонн шатахууны нөөцийг бүрдүүлэх, зарцуулалтаднь хяналт тавьж ажиллах.
- Ургац тээвэрт ашиглагдах зам гүүрийн засвар, жин хэмжүүр, хэмжих хэрэгслэлийн баталгаажуулалтыг шуурхайлах, эрчим хүчээр тасалдалгүй хангах ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран гүйцэтгэх,
Цаашдаа ургац хураалтын ажлыг богино хугацаанд шуурхай зохион байгуулах, холбогдох мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, шатах тослох материал, эрчим хүчээр найдвартай хангах, ургац хураалт, тээвэрлэлт, хадлан тэжээл бэлтгэлийн ажилд оролцож байгаа тариаланчид, механикжуулагчдын хөдөлмөрхамгаалал, аюулгүй ажиллагааг хангах, байр хоол, хүнсний хангамжийг сайжруулах зэрэгт онцгой анхаарч ажиллах болно.
Гурилын баланс
Энэ жилийн ургацын урьдчилсан балансаар 404.6 мянган тонн буудай хураан авахаас 2013 оны тариалалтад зориулан 44.4 мянган тонн үр, улсын үрийн нөөцөд 2.8 мянган тонн, тэжээлд 33.0 мянган тонн, спиртийн үйлдвэрт 6,2 мянган тонныг тус тус зарцуулснаар гурил үйлдвэрлэлд нийтдээ 318.0 мянган тонн буудай нийлүүлэгдэх төлөвтэй байгаагаас Тариалан эрхлэлтийг дэмжих санд 129.0 мянган тонн, гурилын үйлдвэрүүдэд 189.0мянган тонныг тус тус нийлүүлэх тооцоо гарч байна.
Үүн дээр Тариалан эрхлэлтийг дэмжих санд хадгалагдаж буй 10.5 мянган тонн буудайг нэмж тооцвол нийтдээ 328,5 мянган тонн буудайн нөөц бүрдэж байна.
Манай улсын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 328.6 мянган тонн улаанбуудай шаардлагатай бөгөөд балансаас харахад 2013-2014 оны хэрэгцээт буудайг дотоодын ургацаас хангах төлөвтэй байна.
А.Буудайн хуваарилалт
д/д |
Үзүүлэлт |
буудай мян/тн-оор |
1. |
Хураан авахургац/цэвэр жингээр/ |
404.6 |
2. |
Дараа онд тариалах үрэнд |
44.4 |
3. |
Улсын үрийн нөөцөд |
2.8 |
4. |
Тэжээл үйлдвэрлэлд |
33.0 |
5. |
Спиртийн үйлдвэрт |
6.2 |
6. |
Тариалан эрхлэлтийг дэмжих санд |
129.0 |
7. |
Гурилын үйлдвэрт |
189.0 |
Б.Гурил үйлдвэрлэлт, хангалт
Д/д |
Үзүүлэлт |
мян/тн-оор |
1. |
Ургацаас авах буудай |
318.0 |
2. |
ТЭДС-гийн буудайн үлдэгдэл |
10.5 |
4. |
Таваарын буудайн бүгд нөөц |
328.5 |
5. |
Хүн амын хэрэгцээт гурил |
240.0 |
6. |
Шаардагдах буудай |
328,7 |
7. |
Дутагдах буудай |
0 |
СЭТГЭГДЭЛ БИЧИХ