Сингапурын уран бүтээлч Кен Леи-ийн бүтээсэн 3D гэрэл зургуудаас

Та яг одоо далайн амьтдын зураг харж байна гэдэгтээ итгэлтэй байна уу? Энэ бол амьд амьтдын зураг биш харин тэднийг амилуулж гаргасан 3D зургийн гайхамшиг юм. Сингапур улсын нэгэн уран бүтээлч 3D принтер болон резиний тусламжтай дараахь зургуудыг бүтээж, хэвлэн гаргажээ. Сав, аяганы тусламжтайгаар яг л усанд хөвж байгаа загас, наймаалж, жараахай зэргийг бүтээсэн байна. Савандаа акрилийн давирхай хийж дараа нь хэвлэсэн 3D зургаа хийгээд, дээрээс нь резинээр бүрхэх маягаар маш олон шат дамжлагын дүнд эдгээр зургууд бүтээгджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ