Цахилгаан тээврийн мөнгө угаах уран арга

-Троллейбус үнэгүй үйлчилж байгаа ч зорилтод бүлэгтээ хүрэхгүй байна-

Нийслэлийн хэмжээний зам засварын ажлыг эрчимжүүлж байгаатай холбогдууланавтомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор нь хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулж байгаа билээ. Ингэнсээр замын түгжрэл буурсан сайн талтай ч саар зүйл тэр дундаа мөнгө угаах үйлдэл гарч байна гэж Том оврын автобус эрхлэгчдийн холбооноос мэдэгдлээ.

Тус холбооны гүйцэтгэх захирал Ж.Дамдинсүрэнгийн хэлж буйгаар Цахилгаан тээвэр компанийн удирдлага цаг үеийн байдлыг ашиглан нийслэлийн зарим нэг нөхөдтэй хамтран мөнгө угааж байна. Дугаарын хязгаарлалтын сургаар троллейбус ашигтай, үнэгүй явна.

Иргэдийнхээ төлөө гэсэн сайхан сурталчилгаа хийж нийслэлийн төсвөөс зардлаа илүү шийдүүлж мөнгө угааж байна. Өчигдөр 7.30 цагаас троллейбусны шугам тасрахаднөгөө үнэгүй гэсэн троллейбуснууд зогссон. Цахилгаан тээвэр компанийн захирал Жаргалсайхан дуобус, момбус үйлдвэрлэнэ гэж улсаас их хэмжээний мөнгө аваад байдаг.

Өнөөдөр дугаарын хязгаарлалтыг далимдуулан өдөртөө 2-3 саяын орлогтой байдаг троллейбусныхан 10 сая төгрөгийг нийслэлээс авч байна. Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, чанарыгганц троллейбус үнэгүй яваад сайжруулахгүй.

Гол нь иргэдэд хүрээмтэй, өрсөлдөөний хуулийг зөрчихгүйгүйгээр нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах гарц байгаа. Тодруулбал, өнөөдөр олон автобус нэг шугаманд давхцаж явж байгаа. Үүнийг болиулаад дамждэг болгочих хэрэгтэй.

Иргэд хотын захаас төв рүү ажилдаа ирэхдээтүгжрэлгүй замаар 1-2 минутын зайтай зорчих автобусаар дамжаад богино хугацаанд ирэх боломж байна. Энэ нь газар дээрх метро зураглал юм. Манай холбооноос энэ зураглалыг техник, эдийн засгийн тооцоог нь хийчихсэн. Мэдээж олог дамжаад ирэхээр өнөөдрийн тарифаар иргэд үйлчлүүлжчадахгүй.

Тэгэхээр эхний ээлжиндүнэ төлбөргүй явуулна. Дараа нь цахим хэлбэрт шилжихээр нь маш бага тарифаарүйлчлүүлсэн хүн бүхэн мөнгө төлдөг болчихвол түгжрэл, нийтийн тээвэр орлогын төлөө хөөцөлдөхгүй, эдийн засгийн асар их үр ашиг гарч ирнэ гэлээ. Тэгэхээр өнөөдөр дугаарын хязгаарлалтын зэрэгцээхүн суудаггүй, чиглэл нь цөөхөн троллейбусзамын бөглөө байхаа болих цаг удахгүй нь.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ